Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
2018/06/06

  2018 оны 06 сарын 06-ны өдөр                                   Дугаар 81                                     Улаанбаатар хот

 

2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн

хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын

жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай” 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний жагсаалтыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
  1. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.
  1. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                               С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.