Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
2018/06/13

  2018 оны 06 сарын 06-ны өдөр                                Дугаар 81                                     Улаанбаатар хот

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэг, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 775 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/1801 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,425,478,127 /нэг тэрбум дөрвөн зуун хорин таван сая дөрвөн зуун далан найман мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн үнэ бүхий “Өргөө” зочид буудлын барилга, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74,053,076 /далан дөрвөн сая тавин гурван мянга далан зургаа/ төгрөгийн үнэ бүхий “Дүнжингарав” амралтын газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэсүгэй.

2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан дээрх барилга байгууламжуудын эзэмшил, ашиглалтын талаар санал боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

 

ДАРГА                                               С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.