Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Тогтоол хүчингүй болгож, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
2018/06/06

 

2018 оны 06 сарын 06-ны өдөр                                     Дугаар 82                                    Улаанбаатар хот 

 

 Тогтоол хүчингүй болгож, нийслэлийн

өмчид хөрөнгө бүртгэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/724 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийн барилгыг шинээр барих хугацаа нь 2016 онд дуусгавар болсонтой холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 87 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
  1. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГА                                               С.АМАРСАЙХАН

 

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.