Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна  
2018/10/30
30
10 сар

Маргааш  /2018.10.31/  нийслэлийн ИТХ-ын ээлжит  XIX хуралдаан  болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаж байна. Хуралдаанд  МАН-ын бүлгийн төлөөлөгчдөөс гадна нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн харьяа агентлаг, газар хэлтсийн дарга нар оролцов.

Бүлгийн хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.

Төлөөлөгчдийн зүгээсирэх онд эдийн засаг, бизнесийн ямар чиглэл тэргүүлэх ёстойг хэрхэн тодорхойлсон тухай, цаашлаад ажлын байрыг нэмэгдүүлэх, бичил бизнесийг дэмжих, нийтийн тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар ямар бодлого концевц хэрэгжүүлж байгааг асууж, хариулт авлаа. Нийслэлийн Засаг дарга С.Батболд төлөөлөгчдийн асуултад хариулахдаа "Томоохон төсөл, арга хэмжээг бие даан хэрэгжүүлэхийн тулд бид  нийслэлийн эрх зүйн  өнөөгийн байдлаас шалтгаалан төсөв хөрөнгөний асуудлаа шийдвэрлүүлэхээр Сангийн яам руу хандах, тэдний "царайг харах" болдог. Бид эл хуулийг батлуулахаар удаа дараа УИХ-д хандсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байна" гэв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх "Нийслэлийн эрх зүйн орчноо сайжруулахтай холбоотой дээрх хуулийг батлуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад төлөөлөгчид бид бэлэн. Энэ хууль батлагдаагүйгээс болоод жил бүр хотын төсөв нэртэй цөөн хэдэн төгрөгөө хүргэхийн тулд урд хормойгоороо  хойд хормойгоо нөхдөгийн үлгэрээр чадан ядан хуваарилж  ирсэн. Үүнээс болоод өнөөдөр агаарын бохирдол, замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Түүнчлэн боловсролын салбарын бодлогыг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан, тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд уялдуулан гаргах хэрэгтэй" гэлээ. Харин төлөөлөгч Р.Дагва "2019 оны үндсэн чиглэлд аль болох хувийн хэвшлийнхнийг дэмжиж, тэдний хүсэл, эрмэлзлийг ажил хэрэг болгох чиглэлд анхааран ажиллах ёстой" гэв.

Хуралдаан төлөлөөгчдийн асуулт  хариулт, "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д өгөх саналаар үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.