Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
С.Амарсайхан: Төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил болгоход иргэдийн идэвхтэй оролцоо чухал
2018/10/29
29
10 сар

Нийслэл хот үүсэн байгуулагдсны 379 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ажиллагаанд  НИТХ-ын дарга С.Амарсайхан  оролцож үг хэллээ.

Тэрбээр "Бид нийслэлийн өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, иргэдийн оролцоонд тулгуурлан хотынхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтын олон талт ажлууд, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийх ажлаа төлөвлөх, хийсэн ажлаа тайлагнах, дүгнэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу та бид өнөөдөр нийслэл хотын шав анхлан тавигдсан эл газар хүндэтгэлээ илэрхийлэхээр хүрэлцэн ирээд байна.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс Нийсэл хотынхоо ойг аль болох нийслэлийн иргэд оршин суугчдынхаа ажил амьдралтай холбоотой, нийгэм олон нийтийн өмнө тулгарч байгаа асуудлыг аль болох бүтээлчээр шийдвэрлэх, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нийгэмд бий болгохыг зорьж ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын үүх түүх, соёл уламжлалыг иргэд оршин суугчид, гадаад дотоодын зочин гийчдэд сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг сурталчлан таниулж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа олон ажил, төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил болгоход  иргэдийн идэвхтэй  оролцоо, санал шүүмжлэл, аж ахуйн нэгжүүдийн санал санаачлага, идэвх зүтгэл чухал үүрэгтэй  гэдгийг онцлон хэлье. Та бидний хамтын зүтгэл нийслэлийн хөгжлийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, тэр хэмжээгээр 379  жилийн түүхтэй нийслэл хот маань мандан бадрах болно.

Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд болон нийт нийслэлчүүддээ, иргэд оршин суугчиддаа Нийслэлийн 379 жилийн ойн баярын мэндийг хүргэн  амьдралд  нь аз жаргал,  эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.