Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн мэдээ
Бусдыгаа манлайлан ажилласан албан хаагчдыг шагнав
2018/10/29
29
10 сар

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, орчны тохижилтыг сайжруулан, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр нийслэлийн удирдлагын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бусдыгаа манлайлан ажилласан албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн шагналаар шагналаа.

Засгийн газрын болон нийслэлийн ИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын тодорхой бүсүүдэд мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Гэвч сүүлийн жилүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт, тэр дундаа суурьшлын бүсэд мал адгуулах иргэдийн тоо нэмэгдэж, халдварт өвчин дэгдэх бүрт иргэд олон зуугаараа хөл хорионд орох эрсдэлтэй болсон. Тиймээс хотын удирдлага нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглож, нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлсэн юи. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллагуудыг нийслэл хотынхоо хөгжилд гар бие оролцохыг уриалж, гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Манай хороо-Миний гудамж” аян өрнүүлж байгаа билээ. Нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд чиглэсэн дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцож, бусдыгаа түүчээлэн ажилласан хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан болон хууль хүчний байгууллагын алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм. Шагналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Н.Гантөмөр нар гардууллаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.