Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа
2018/10/27
27
10 сар

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Өнгөрсөн оноос эхлэн Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн байна.  

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан,  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Холбогдох албаны хүмүүс Өргөө амаржих эмнэлгийн гаднах талбайн тохижилтын ажлын явцтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Мөн ЭХЭМҮТ-ийн гадна талбайн иж бүрэн  тохижилтын ажил дуусантай холбоотойгоор тохижуулсан талбайг хүлээн авах арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан  "Гадаа хэдийгээр намрын сэрүүн унасан хүйтэн байгаа ч гэсэн  сэтгэлийн дулаанаараа, итгэл зүтгэлээрээ сэрүүнийг үл ажран цугласан эмч эмнэлгийн ажилтнууд та бүхэндээ Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс  чин сэтгэлийн халуун мэнд хүргэе. НИТХ болон ЗДТГ, Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай ажиллаж амьдрах, амьдрах орчины аюулгүй байдлыг алхам тутамд бүрдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Түүний илрэл бол өнөөдрийн энэ арга хэмжээ юм. Энх нялхасын Эрүүл мэндийн төвийн 1100 гаруй ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд, мөн энэ төвөөр үйлчлүүлж байгаа олон арван иргэд оршин суугчдын ая тухтай зорчих, үйлчлүүлэх чиглэлд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Ийм бүтээн байгуулалтын ажлуудыг бид нийслэлийн дүүрэг бүрт үргэлжлүүлэн хийнэ. Эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээний газруудад нэгдсэн стандартад нийцсэн, нэг хэв маягийн, чанарын шаардлага хангасан ийм олон талбайг барихаар бид төлөвлөж байна. Эрүүл мэндийн энхиййн манаад зүтгэж яваа эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

 Тохижилтын ажлын хүрээнд асфалтан хучилт бүхий 200 автомашины зогсоол, нисдэг тэрэг буух зориулалттай талбай, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажил хийгджээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.