Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн мэдээ
“Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийн нээлт боллоо
2018/10/15
15
10 сар

Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран  “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Фестивалийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох албаныхан оролцов.

“Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгдэж байгаа юм. Хямдралтай худалдаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохиогдоод зогсохгүй энэ сарын 29-нийг хүртэл худалдаа, үйлчилгээний газруудад үргэлжлэн явагдах юм.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгч компаниуд болон зохион байгуулагч, оролцогч байгууллагууд оролцсон парад, ААН-үүдийн танилцуулга, сурталчилгаа, хямдралтай, сугалаатай худалдаа, урлагийн тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.