Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Дүүргүүдийн мэдээ
Налайх дүүрэг: "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн нээлт боллоо
2018/10/03
03
10 сар

Өнөөдөр буюу 2019 оны 10-р сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг даргын тамгын газрын харьяа төрийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Соёлын ордны өмнөх талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч Э.Хорлоо, Тэргүүлэгч О.Энхтайван, Төлөөлөгч З.Болдбаатар, Төлөөлөгч Л.Ариунаа, Төлөөлөгч Г.Баярсүрэн, Төлөөлөгч Х.Анхбаяр, Төлөөлөгч Д.Отгонсүрэн, Төлөөлөгч Ц.Эрбол, Төлөөлөгч М.Эгэз, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус өдөрлөгт: 

Дүүргийн Засаг даргын Тамгын газар
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс
Боловсролын хэлтэс
“Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
Бүртгэлийн хэлтэс
Газрын алба
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
Эрүүл мэндийн нэгдэл
“УБЦТС” ХК-ийн ТӨХК Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв
“Чандмань Налайх” ОНӨААТҮГ
“Налайх Дулааны станц” ТӨХК
Гэрэлтүүлэг чимэглэлийн алба
Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга 
Хороодын Засаг дарга нар хамтран оролцов.

Өдөрлөгт оролцсон байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдэд ойртуулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, иргэдийн хүссэн асуултанд хариулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гэх мэт олон талт үйл ажиллагааг газар дээр нь түргэн шуурхай хүргэлээ. Мөн өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагуудын зүгээс иргэдээс санал, асуулга авч дүгнэлт гарган цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөж байгаагаа дурьдлаа. 


Нээлттэй хаалганы өдөрлөгийг хороо тус бүрт дараах өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. 
1-р хороонд 10-р сарын 10-нд, 
2-р хороонд 10-р сарын 04-нд, 
3-р хороонд 10-р сарын 05-нд, 
4-р хороонд 10-р сарын 08-нд, 
5-р хороонд 10-р сарын 09-нд,
6-р хороонд 10-р сарын 11-нд, 
7-р хороонд 10-р сарын 10-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар болсон байна. 

Налайх дүүргийн ИТХ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.