Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Сөүл хотын Жунгру дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2018/10/03
03
10 сар

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун өнөөдөр /2018.10.3/ БНСУ-ын Сөүл хотын Жунгру дүүргийн ИТХ-ын дарга хатагтай  Юү Янь Сүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Жунгру дүүргийн ИТХ нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ИТХ-тай хамтын ажиллагаа байгуулж, харилцан туршлага солилцох хүрээнд энэ удаагийн айлчлал болж байгааг Жунгру дүүргийн хурлын дарга Юү Янь Сүн  онцлов.

Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Жунгру дүүргийн төлөөлөгчид  нийслэлийн Сүхбаатар дүүрэгтэй соёл, боловсролын салбарт хамтран ажиллахаар болсон юм. НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын дарга С.Мөнхчулуун Жунгру дүүргийн хурлын дарга Юү Янь Сүн тэргүүтэй  Жунгру дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Нийслэлийн ИТХ-ын тухай танилцууллаа.  

Уулзалтын үеэр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун "Монгол, Солонгос улс дипломат харилцаа тогтоогоод 28 жил болж байна. Энэ хугацаанд харилцан айлчлал хийж, олон талаар хамтран ажилласан уламжлалтай. Сүхбаатар болон Жунгру дүүргүүд хотынхоо төвд байрладаг онцлогтой. Цаашид соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломж нөхцөл бидэнд бий. Та бүхэнтэй уулзаж, хамтран ажиллах болсондоо баяртай  байна" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.