Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Залуус нэгдэн "Эх дэлхий"-гээ цэвэрлэлээ
2018/09/17
17
9 сар

Өнгөрсөн амралтын өдөр /2018.09.15/ залуус “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран есдүгээр сарын 15-ны “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, хог хаягдлын асуудын шийдлийг гаргах зорилгоор дэлхийн улс орнууд “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгддэг. 2007 онд анх “World cleanup day”- гэх нэршилтэйгээр анх Эстони улсад хэсэг залуус санаачлан 10 мянган тонн хог хаягдал цэвэрлэж, улсынхаа нийт хүн амын 4 хувийг татан оролцуулсан нь олон нийтийн дэмжлэгийг авч хог хаягдлын асуудалд хүмүүс эерэгээр хандаж эхэлсэн түүхтэй. Өдгөө дэлхийн 150 гаруй улс орны 20 орчим сая хүн  “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т  нэгддэг болсон гэнэ.  

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба үг хэлж дэлхий нийтэд тулгамдаад буй хог хаягдлын асуудалд залуус анхаарлаа хандуулж байгаад  талархаж буйгаа  илэрхийллээ.

Уг үйл ажиллагаанд JCI олон улсын байгууллага, Монголын ротари клуб, Монголын барилгын хөгжлийн үндэсний ассоциаци, Эстони улсын өргөмжит консул,  АПУ компани, Burger king-ийн залуус гээд олон ААН, иргэд сайн дураараа нэгдсэн юм. Тэд Туул гол дагуу цэвэрлэгээ хийж, УБЗАА болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэлээ.

НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.