Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн 152 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг олгож эхэллээ
2018/09/10
10
9 сар

Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оныг Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг дэмжих жил болгон зарласан.  Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/89 дүгээр захирамжаар Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах ажил явагдаж ажил улмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд нийлүүлэлт хийгдэж эхэллээ.

Тус ажлын хүрээнд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмчилгээ, оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах үйл ажиллагаа явагдаж эхэллээ.
Тухайлбал:

  • Багануур дүүргийн 4-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 10 аппарат.
  • Налайх дүүргийн 4-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 15 аппарат,
    Сүхбаатар дүүргийн 16-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 47 аппарат,
  • Баянгол дүүргийн 23-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 50 аппарат,
  • Баянзүрх дүүргийн 27-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 85 аппарат ,
  • Хан-Уул дүүргийн 20-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 58 аппарат,
  • Чингэлтэй дүүргийн 19-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 54 аппарат,
  • Сонгинохайрхан дүүргийн 32-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийт эмчилгээ, оношлогооны 100 аппарат, тус бүр гардуулаад байна.

Энэхүү ажлын хүрээнд НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмчилгээ, оношлогооны аппаратаа гардуулж өгөх арга хэмжээг санаачлан зохион байгуулж оролцож байна.

 НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.