Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Дүүргүүдийн мэдээ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид 5 асуудал хэлэлцэн батлав
2018/08/20
20
8 сар

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит есдүгээр хуралдаан наймдугаар сарын 14-ний өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Б.Батхуяг, Н.Сайнболд, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцов.
Өнөөдрийн хуралдаанаар Дүүргийн 2018 оны татварын орлогын төлөвлөгөөний хэрэгжилт, явцын талаар дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Болдбаатар, дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ нар Тэргүүлэгчдэд танилцууллаа. 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Хөрөнгө шилжүүлэх тухай, Шагналд уламжлах тухай, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг тус тус танилцуулж хэлэлцэн батлав. 
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2018 оны татварын орлогын төлөвлөгөөний хэрэгжилт, явц хагас жилийн байдлаар татварын орлого 106,9 хувьтай байна. 
Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2018 оны эхний хагас жилийн байдлаар 74,1 хувьтай биелэгдсэн байна.

Эх сурвалж: chingeltei.ub.khural.mn

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.