Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Видео мэдээ
Улсын нийслэл Улаанбаатар хот
2018/08/01

Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.

Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, бүгд 9 дүүрэгтэй, 4,704.4 км2 газартай. 2014 оны сүүлээр Нийслэлд 1.314.000 хүн оршин сууж байв.

Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд ханСонгино хайрханЧингэлтэйБаянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.

Нэрийн түүх

1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хот байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтжээ. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажижаж үйлдвэржижXXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар МУ-ын улс төрэдийн засагэрдэм боловсролын төв юм. 1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө (ᠥᠷᠭᠦᠭᠡ), 1651 оноос Номын хүрээ (ᠨᠣᠮ ‍ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1706 оноос Их хүрээ (ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1912 оноос Нийслэл хүрээ (ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ) гэв.[5] XX зууны эхэнд Богдын хүрээДа хүрээ, зүгээр л Хүрээ (ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) гэхэд ойлгодог байсан шиг одоо УБНийслэл гэж бичих, Хот гэж ярихад тодорхой танигдана.

Гадаадад

Европ хэлэнд Урга (Urga) (Өргөө) гэж нэрлэж байсан бол дараад нь Улан-Батор (Ulan Bator) гэж нэрлэж байв. Одоо барууны хэвлэл мэдээлэл зөв дуудлага буюу Ulaanbaatar гэсэн нэрээр Улаанбаатарыг нэрлэж байна.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.