Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хурлын хороод
"Аз жаргалтай хот" хороо
2018/08/13
13
8 сар

"Аз жаргалтай хот" хороо - Дарга Р.Дагва

     - Гэр хороолол, хот төлөвлөлтийн Дэд хороо - Дарга Ш.Үнэнбат

     - Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны Дэд хороо -Дарга Ц.Байгалмаа

ЭРХЛЭХ АСУУДАЛ:
• Хот төлөвлөлт, шинэ хот, дагуул хот ба2йгуулах асуудал
• Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал
• Барилга, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх асуудал
• Зам тээвэр, замын хөдөлгөөний түгжрэл, түүнийг сааруулах бодлого, замын бүтээн байгуулалт
• Түлш, эрчим хүч
• Газар зохион байгуулалт
• Ашигт малтмалын бодлого
• Тусгай хамгаалалттай газар, хот байгуулалтын уялдаа
• Гэр хорооллын дэд бүтэц
• Гэр хороолын нийгмийн асуудал
• Гэр хороололд тохилог амины орон сууц барих иргэдийн санаачилга, хөдөлгөөнийг дэмжих ажил
• Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, зээл тусламж
• Үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа

ЧИГ ҮҮРЭГ:
• Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:
• Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:
• “Хот төлөвлөлт, түүний байршил, суурьшлыг зохицуулах асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, шинэ хот байгуулах, дагуул хот, тосгоныг хөгжүүлэхэд улс, нийслэлийн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж ажиллах:
• “Хот байгуулалтын боловсрол”, “Хотын соёл”-ыг дээшлүүлэх хүрээнд сургалт сурталчилгаа зохион байгуулах:
• Шинэ хот, хотхон, дагуул хот, тосгонд ажиллаж, амьдрах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад татварын таатай орчин бүрдүүлэх асуудлыг боловсруулах:
• Орон сууцны бодлогын шинэчлэл хийж, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, зам тээвэр, газар зохион байгуулалтын чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх:
• “Аз жаргалтай хот”-ын хөгжлийг индексээр, нутгийн захиргааны байгууллагын ажлыг дэд индексээр, төрийн албан хаагчдыг шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг тогтолцоог бий болгож, хэрэгжилтэд нь хяналт тавих:
• Хот сууринг дахин хөгжүүлэх хуульд хотын гэр хорооллыг дахин хөгжүүлэх талаар тусгагдсан заалтыг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг хянах, үр дүнг тооцох,
• Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар талбай сонгох, түүний байршил, хэмжээг тогтоох, дахин хөгжүүлэх төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгох талаар Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан саналыг хянах, НИТХ, тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах,
• Гэр хорооллыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт гаргах,
• Хотын томоохон бүтээн байгуулалтыг урт хугацааны үр өгөөжөөр нь эрэмбэлэн, санхүү, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх:
• Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэл болон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, өрсөлдөөнт хөрөнгө оруулалтыг дэмжих

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.