Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хурлын хороод
Хууль, эрхзүйн хороо
2018/08/13
13
8 сар

Хууль, эрх зүйн хороо - дарга Ж.Батсайхан 

  - Өргөдөл гомдлын дэд хороо - дарга Б.Сүхбаатар 

  - Хүний эрх, ёс зүйн дэд хороо - дарга Ц.Одонтунгалаг 

 

ЭРХЛЭХ АСУУДАЛ:
• Нийслэлийн эрх зүйн орчин бүрдүүлэлт, шинэтгэл
• Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал
• Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбогдох асуудал
• Нийслэлийн хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ
• Хууль тогтоомжийн хэрэгжилт
• Иргэдийн шилжилт хөдөлгөөн, бүртгэл
• Архивын үйл ажиллагаа
• Мэргэжлийн хяналт
• Нийслэлийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа
• Хороодын хилийн цэс
• Сүм, хийд, шашны байгууллага
• Төлөөлөгчийн бүрэн эрх, ёс зүй
• Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн хөгжил
• Нийслэлийн статистик
• Нийслэлийн төр захиргааны байгууллага болон хурлын төлөөлөгчдөд хандан гаргаж буй иргэд, оршин суугчдын санал, хүсэлт, өргөдөл, гомдол
• Иргэд, сонгогчидтой хийх уулзалт, хэлэлцүүлэг, цахим хурал, чуулганы хүрээнд иргэд, оршин суугчдын санал

ЧИГ ҮҮРЭГ:
• Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хорооны эрхлэх асуудлын чиглэлээр хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:
• Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:
• Хүний эрх, ёс зүйн асуудлыг эрхэмлэж, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх:
• Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль тогтоомж боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх ажлыг зохион байгуулах:
• “Улаанбаатар хотын дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулж, иргэдэд хүргэх ажлыг төлөөлөгчдийн оролцоотой хэрэгжүүлэх:
• Хотын дэг журмыг сахиулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх:
• Иргэд, оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэх:
• Өргөдөл гомдолд дурьдсан асуудлыг судлан үзэж, нийслэлийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн баримт бичигт тусгах, тэдний санал бодлыг нэгтгэн хурлын байгууллагын удирдлага болон төлөөлөгчдөд танилцуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах:
• Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэд, оршин суугчдын саналыг авах, батлах баримт бичигт саналыг тусгах асуудлыг хариуцах:

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.