Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хурлын хороод
Нийгмийн хөгжлийн хороо
2018/08/13
13
8 сар

Нийгмийн хөгжлийн хороо - дарга Д.Мөнхжаргал

   - Боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлыын дэд хороо - дарга Н.Батсүмбэрэл

   - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо - дарга М.Эрдэнэтуяа

 

ЭРХЛЭХ АСУУДАЛ:
• Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал
• Боловсрол
• Эрүүл мэнд
• Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ
• Биеийн тамир, спорт
• Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дэд бүтэц, хөдөлмөр хамгаалал
• Хүнсний аюулгүй байдал
• Соёл, урлаг
• Нийслэлийн түүх, соёлын өвийн хамгаалалт
• Нийслэлийн аялал, жуулчлал

ЧИГ ҮҮРЭГ:
• Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:
• Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:
• Нийслэлийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спорт, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх:
• Нийслэлийн иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх бодлого баримталж, иргэдийг байнгын ажлын байраар хангах боломжит арга хэмжээг зохион байгуулах:
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг боловсруулан, төр захиргааны бодлогын түвшинд оруулах:
• Нийгмийн бүлгүүдийн хөгжлийн чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх:

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.