Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Бидний тухай
Мэндчилгээ
2018/08/27
27
8 сар

 Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхний өдрийн амгаланг айлтган мэндчилье.

Та бидний амьсгалах агаар, амьдрах орчин нэг. Нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд иргэн таны оролцоо, санал санаачлага юу юунаас илүү чухал гэдгийг онцлон хэлэх байна.

НИТХ бол Нийслэлийн иргэд та бүхний сонголтоор байгуулагдсан 45 төлөөлөгчөөс бүрдсэн нийслэл хотын хөгжлийн бодлогыг тодорхойлох байгууллага билээ.

НИТХ-ын зүгээс Нийслэлчүүдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж  амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр Нийслэлийн Засаг дарга, түүний ажлын албыг  үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна.

Мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж байгаа та бид орон зай, цаг хугацаанаас үл хамаарах цахим орчноор дамжуулан мэдээлэл солилцох, өөрийн дуу хоолой үзэл бодлоо НИТХ-д уламжлах, улмаар шийдвэр гаргах түвшинд оролцох боломжтой нь бидний давуу тал юм.

Та бүхэн НИТХ-ын цахим хуудсаар дамжуулан НИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хурлаас гаргаж буй тогтоол, бодлого шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээ мэдээлэлтэй тухай бүрт нь танилцахаас гадна НИТХ-д хандаж  гаргах  санал, хүсэлт, гомдол, санаачилгаа манай албаны цахим хаяг руу  илгээх, мөн албаны фэйсбүүк болон твиттер хаягт нэгдэн илэрхийлж болох юм.

Нийслэлийн иргэд таны биеэр болон цахим хаягаар илгээсэн санал санаачилгатай бид танилцаж, танд хариу мэдээлэн, бодлого шийдвэр, үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байдлаар тусган хэрэгжүүлэхийг зорьж байна.

Эрхэм та Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу НИТХ-аас гаргаж буй бодлого, шийдвэр болон хийж хэрэгжүүлж буй ажил үйлстэй танилцаж, санал бодлоо нээлттэй, чөлөөтэй илэрхийлэх замаар Нийслэл хотоо тогтвортой хөгжүүлэх их үйлсэд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.



НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.