Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
Байгаль орчин ногоон хөгжлийн хороо - Дарга Л.Нарантуяа
- Байгаль орчны дэд хорооны дарга - Ч.Гантулга
- Ногоон байгууламжийг хөгжүүлэх дэд хорооны дарга - Ц.Төрхүү
ЭРХЛЭХ АСУУДАЛ:
- Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал
- Хөрс, ой, амьтан, ургамал хамгаалал
- Байгаль орчны хяналт
- Агаарын бохирдол, хөрсний бохирдол
- Хорт бодис, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал
- Цаг уур, орчны хяналт
- Усны бодлогын хэрэгжилт, хяналт, нөөц, усны бохирдол
- Тогтвортой хөгжил
- Хог хаягдал, дахин боловсруулалт
- Байгаль орчны судалгаа хөгжил
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудал
ЧИГ ҮҮРЭГ:
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:
- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:
- Хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулах, худалдан авах цогц менежментийг бий болгох:
- Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот 2020” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг хариуцах:
- Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, усны урсацыг нэмэгдүүлэх, цэвэр усны хангамжийг сайжруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх:
- Хотын тохижилтод цагаар ажиллах журам, Хог ангилагч, хог цуглуулагчдыг бүртгэлжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг албажуулахад шаардлагатай журмыг боловсруулан батлуулах:
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчин нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавих