Нийгмийн хөгжлийн хороо

Нийгмийн бодлогын хороо-Дарга Д.Мөнхжаргал

  • Боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын дэд хорооны дарга-Н.Батсүмбэрэл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хорооны дарга-М.Эрдэнэтуяа

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

  • Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ
  • Биеийн тамир, спорт
  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дэд бүтэц, хөдөлмөр хамгаалал
  • Хүнсний аюулгүй байдал
  • Соёл, урлаг
  • Нийслэлийн түүх, соёлын өвийн хамгаалалт
  • Нийслэлийн аялал, жуулчлал

ЧИГ ҮҮРЭГ:

  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:
  • Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:
  • Нийслэлийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спорт, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх:
  • Нийслэлийн иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх бодлого баримталж, иргэдийг байнгын ажлын байраар хангах боломжит арга хэмжээг зохион байгуулах:
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг боловсруулан, төр захиргааны бодлогын түвшинд оруулах:
  • Нийгмийн бүлгүүдийн хөгжлийн чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх: