Хот байгуулалт, дэд бүтцийн хороо

"Хот байгуулалт, дэд бүтцийн хороо" Дарга- М.Говьсайхан
  • Дэд бүтэц, дахин төлөвлөлт, дагуул хотын хөгжлийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Өнөбат
Хот байгуулалт, дэд бүтцийн хороо гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх бол өнөө жил шинээр байгуулсан.
 
ЭРХЛЭХ АСУУДАЛ
  • Хот төлөвлөлт, шинэ хот, дагуул хот байгуулах асуудал
  • Барилга, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх
  • Газар зохион байгуулалт
  • Түлш, эрчим хүч
  • Ашигт малтмалын бодлого
  • Тусгай хамгаалалттай газар, хот байгуулалтын уялдаа
  • Гэр хорооллын дэд бүтэц
  • Гэр   хороололд   тохилог   амины   орон   сууц   барих,   иргэдийн санаачилга хөдөлгөөнийг дэмжих
  • Гэр хороололд гадаад дотоодын херенге оруулалт, зээл тусламжийг татах
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа
 
ЧИГ ҮҮРЭГ
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тухайн хороонд хамаарах асуудлыг урьдчилан бэлтгэж санал дүгнэлт гapгax
  • Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах
  • “Хот төлөвлөлт, түүний байршил, суурьшлыг зохицуулах асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, шинэ хот байгуулах, дагуул хот, тосгоныг хөгжүүлэхэд улс, нийслэлиин төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж ажиллах
  • “Хот байгуулалтын боловсрол", “Хотын соёл”-ыг дээшлүүлэх хүрээнд сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Дагуул хот, тосгонд ажиллаж, амьдрах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад татварын таатай орчин бүрдүүлэх асуудлыг боловсруулах