Хүний хөгжлийн хороо

"Хүний хөгжлийн хороо" Дарга П.Наранбаяр
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Гангамөрөн
Хүний хөгжлийн хороо нь боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ, тусгай хэрэгцээт иргэдийн асуудал, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлт, хамгаалал, хүнсний аюулгүй байдал, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг эрхэлнэ.

ЭРХЛЭХ АСУУДАЛ
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Нийгмийн даатгал
  • Халамжийн үйлчилгээ, тусгай хэрэгцээт иргэний хамгаалал
  • Биеийн тамир спорт
  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дэд бүтэц, хөдөлмөр хамгаалал
  • Хүнсний аюулгүй байдал
  • Соёл урлаг
  • Нийслэлийн түүх, соёлын өвийн хамгаалалт
  • Нийслэлийн аялал жуулчлал
ЧИГ ҮҮРЭГ
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах
  • Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах
  • Нийслэлийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спорт, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
  • Нийслэлийн иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх бодлого баримталж, иргэдийг байнгын ажлын байраар хангах боломжит арга хэмжээг зохион байгуулах
  • Нийгмийн халамж, тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг боловсруулах, төр захиргааны бодлогын түвшинд оруулах
  • Нийгмийн бүлгүүдийн хөгжлийн чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх