“Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г хадгалуулах, гардуулах тухай

2016 -оны 9 -р сарын 22

237

2016 оны 09 сарын 22 өдөр                          Дугаар 28                         Улаанбаатар хот

 

 

 

 

“Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г хадгалуулах,

гардуулах тухай

 

“Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” бий болгох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүлд “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г өөрт нь дурсгал болгон үлдээн хадгалуулсугай.
  2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболдод “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” дугаар зургааг бүтээж, гардуулсугай.
  3. Гэрэгэг хийж бүтээхтэй холбогдон гарах зардлыг Хурлын төсвөөс гаргахыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /М.Буяндэлгэр/-д зөвшөөрсүгэй.

 

 

 

                              ДАРГА                                                 Ц.САНДУЙ

ХАВСРАЛТ: