Үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

2016 -оны 9 -р сарын 29

655

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр                        Дугаар 3/08                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Үйл ажиллагааны хөтөлбөр

батлах тухай

 

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “д”,         19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

 

            2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 11 дүгээр сард багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

 

 

ДАРГА                                                     Ц.САНДУЙ

ХАВСРАЛТ: