Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинээр сонгох тухай

2016 -оны 9 -р сарын 22

234

2016 оны 09 сарын 22 өдөр                        Дугаар 2/07                         Улаанбаатар хот

 

 

 

  

 

Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт

оруулж,  шинээр сонгох тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “б”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6 дахь хэсэг, Хурал дахь МАН-ын бүлгийн 2016 оны 9 дүгээр  сарын 21-ний өдрийн 05/62 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг  чөлөөлсүгэй.

 

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр төлөөлөгч Б.Сүхбаатар, С.Мөнхчулуун нарыг  сонгосугай.

 

           

 

 

 

                                                ДАРГА                                               Ц.САНДУЙ

ХАВСРАЛТ: