Хурлын хороо, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай

2016 -оны 9 -р сарын 22

116

2016 оны 09 сарын 22 өдөр                                              Дугаар 2/05                                         Улаанбаатар

 

 

  

 

 

 

Хурлын хороо, түүний эрхлэх асуудал,

бүрэлдэхүүнийг батлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “в” дэх заалт, 21 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

            Нэг.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, дэд хороог дор дурьдсанаар  байгуулсугай.

            1.”Аз жаргалтай хот” хороо

                  -“Хот төлөвлөлт, байршил, суурьшлыг зохицуулах дэд хороо

-Орон сууцны хангамжийн дэд хороо

-"Ухаалаг Улаанбаатар" дэд хороо

            2.Хууль зүй, төрийн байгуулалтын хороо

                  -Хүний эрх, ёс зүйн дэд хороо

                  -Эрх зүйн орчны шинэтгэлийн дэд хороо

      3.Нийгмийн хөгжлийн хороо

                  -Иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх дэд хороо

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо

            4.Санхүү, төсөв, эдийн засгийн хороо

                  -Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

                  -Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны  дэд хороо

      5.Байгаль орчин, экологийн хороо

-Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах дэд хороо

-Ногоон байгууламжийг хөгжүүлэх дэд хороо

      6.Гэр хорооллын хөгжлийн хороо

      7.Өргөдлийн хороо

            Хоёр.Хороодын эрхлэх асуудал, чиг үүргийг нэгдүгээр хавсралтаар, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

                                    ДАРГА                                               Ц.САНДУЙ

ХАВСРАЛТ: