Алтан унжлагат тахиа жилийн сар шинийн мэндчилгээ

2017 -оны 2 -р сарын 24

188

image

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,

Монгол түмэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй учран золгож, хүндэтгэл, ёслолын уламжлалт баяраа  төгөлдөр сайхан тэмдэглэж байна.

Урин цагийн эхлэл цагаан сарыг тохиолдуулан улсын нийслэл Улаанбаатар хотын айл өрх бүрт, иргэн бүрт  нас нэмсний, настнаа хүндэтгэхийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

 Ирж буй тахиа жилдээ хотын  инженерийн, нийгмийн, хөдөлмөрийн, мэдээллийн болон аюулгүйн дэд бүтцийн хангамжид ахиц гаргах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, газар ашиглалт, хот төлөвлөлтийг сайжруулах, хотын эрх зүйн асуудлыг хуульчлан бататгахад хотын төр, захиргааны байгууллага үйл ажиллагаа, хөрөнгө, хүчээ төвлөрүүлэх болно.

Нийслэл, дүүрэг, хорооны удирдлага, ажилтнууд хотын хөгжлийн тулгамдсан эдгээр асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын үйлсэд хувь нэмэр оруулж,  боломжит бүхий л хэлбэрээр хамтран ажиллахыг иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалж байна.

Хаврын тэргүүн сарын шинийн гурваны билэгт сайн өдөр  Монгол улсад улс төрийн ууган хүчин МАН  байгуулагдсаны түүхт  96 жилийн ой мөн тохиож байна.

Монгол Ардын  намын гишүүд болон  манай намыг дэмжигчидэд Эх орончдын баярын мэндийг дэвшүүлье. Улс төрийн шинэ сонголт хийж  эдийн засгийг хямралаас ангижруулах, хотын орчныг цэвэршүүлэх сахилга хариуцлагыг бэхжүүлэх үүргийг бидэнд ногдуулсан нийслэлчүүд Та бүхний итгэлийг хөдөлмөр, бүтээн байгуулалт, төрийн зөв шийдвэрээр хариулах болно.

Тахиа жилд сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХАВСРАЛТ: