ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовтой уулзлаа

2017 -оны 2 -р сарын 14

2688

image

Уулзалтын эхэнд Элчин Сайд И.К.Азизов НИТХ-ын дарга Ц.Сандуйд шинэ албан тушаалд томилогдсон явдалд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ. Улаанбаатар, Москва хотууд Ах дүү хотын харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн бодитой, харилцан ашигтайгаар үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа НИТХ-ын дарга Ц.Сандуй илэрхийллээ.

Тэрээр ОХУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор өндөр дээд түвшний айлчлал сүүлийн үед ихсэж байгаад баяртай байгаагаа мэдэгдлээ.

Монгол Ардын Нам эрх барьж эхэлснээс хойш хоёр улсын харилцааны бүхий л салбарт түлхэц гарч байгаа нь сайшаалтай юмаа гэж ОХУ-ын элчин сайд И.К.Азизов хэлсэн байна.

Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй болон нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар санал солилцлоо. Цаашид талууд хоёр улсын болон нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

ХАВСРАЛТ: