Нийслэл хот “World cleanup day” –д нэгдлээ

2018 -оны 9 -р сарын 10

403

image

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, тэдэнд нөлөөлөх зорилгоор дэлхийн олон улс орнуудын томоохон хотууд жил бүрийн 9 сарын 15-ны өдрийг  “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” болгон зарлаж, хог хаягдлыг цэвэрлэх аянд нэгддэг болсон.

Тэгвэл энэ жилийн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-ийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр JCI олон  улсын байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болж, нийт 80 мянган м.кв талбайгаас 2250 тонн хог хаягдал цэвэрлэхээр төлөвлөөд байна.

Өдгөө дэлхийн 150 гаруй улс орныг нэгтгэсэн энэхүү арга хэмжээнд манай улс, нийслэл хот энэ жил анх удаагаа нэгдэж байгаа юм.

“World cleanup day” гэх олон улсын нэршилтэйгээр анх Эстони улсад 2007 онд хэсэг залуус санаачлан 10000 тонн хог хаягдал цэвэрлэж, улсынхаа нийт хүн амын 4 хувийг татан оролцуулсан нь олон нийтийн дэмжлэгийг авч хог хаягдлын асуудалд эсрэгээр нөлөөлж эхэлсэн түүхтэй юм байна.

НИТХ-ын ХМОНХТ

ХАВСРАЛТ: