Сар бүрийн еснийг  "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болголоо

2018 -оны 7 -р сарын 9

418

image

      НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд эрэмблэгдсэн "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ"-ний асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харъяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. НЦГ, НОБГ, НМХГ, НХГБХГ-ын төлөөлөл цаг үеийн байдлаар мэдээлэл хийж сүүлийн хагас жилийн хугацаанд хүүхдүүдэд тохиолдсон гэнэтийн эрсдэлүүд болон хүүхдийн аюулгүй орчны талаарх өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулсан судалгаа зэргийг танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулж Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Наадам болдгоороо болно, баяр гээд хариуцсан ажлаа эзэнгүйдүүлж орхиж болохгүй, харин ч сонор сэрэмжээ өндөржүүлж ажиллах ёстой гэдгийг холбогдох байгуулагуудад санууллаа. Өнөөдөр бид энд баяр наадмын тухай ярих биш, ажил, хариуцлага, сахилга бат,  сэрэмжийн тухай ярихаар цуглаад байна. Төрийн байгууллагуудын үүрэг бол иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг олгох явдал. Харамсалтай нь бид энэ зорилгоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага,  агентлаг, газрууд  хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцлийг арилгаж ажиллах үүргийг өгч байна. Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан ажилтан, албан тушгаалтнуудтай дарга цэрэг гэхгүй  хариуцлага ярихаас өөр аргагүй  гэдгийг хатуу сануулъя гэв.

      Мөн сар бүрийн есний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцлийг арилгах чиглэлийн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан  бол хэвлэл мэдээллийн байгуулагуудад хандан  хүүхэд багачууд, иргэдийн  эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцлөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр нийгмийн хариуцлагаа урамсарлан ажиллахыг уриаллаа.

Түүнчлэн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгав.

Тогтоол шийдвэр гаргаад орхихгүй сар бүрийн есний өдрийг эрүүл мэнд, амьдрах орчны аюулгүй байдлаа хангах өдөр болгон зарласнаар нийслэл даяар нийтийн аюулгүй байдлын  арга хэмжээнүүдийг албан ёсоор авч хэрэгжүүлдэг болох ач холбогдолтой юм. Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оршин суугчид хэн нэгэнд амьдралаа даатгаад орхидог биш, хэн нэгэн хийх ёстой гээд шат, шатандаа хэнэггүй хайнга байдлаасаа болоод өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулдаг асуудлыг цэгцлэх хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байгаа юм.

НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид "Нийслэлийн стандарт"-ыг бий болгох асуудлыг  хэрэгжүүлэхээр  ажиллаж байгаа. Энэ ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх ажил хэрэгч алхамыг хийх ёстой. Тиймээс сар бүрийн нэг өдрийг аюулгүй байдлын өдөр болгож, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллага хамаарахгүйгээр нийтээрээ дагаж мөрдөх журмыг НИТХ-аас баталж  хэрэгжүүлнэ. 

Ингэж иргэдийн амьдрах орчины аюулгүй байдлын асуудлыг  хянадаг, шалгадаг,  зохицуулдаг тогтмол ажиллагааг зохион байгуулснаар Нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй  бол энэ байдал хэзээ ч засрахгүй гэж НИТХ-ын дарга онцоллоо.

    НИТХ-ын  ХМОНХТ

 

ХАВСРАЛТ: