Сүм хийдэд зөвшөөрөл олгох хэлэлцүүлэгт урьж байна

2018 -оны 6 -р сарын 27

61

image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлын хүрээнд шашны байгууллага, сүм хийдийн төлөөллүүд болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд НИТХ-аас санаачлан хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.

Тус хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 10:00 цагаас Нийслэлийн “Иргэний танхимд”-д зохион байгуулагдана.

Хаяг: Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхим

Утас: 99092565

ХАВСРАЛТ: