logo

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Алтан сарнай”-н эзэн боллоо


2017 -оны 1 -р сарын 3

39

image

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг уламжлалтай. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадам өнгөрсөн бямба гарагт болж, 2016 оны салбар салбарын онцлох хүмүүс энэ үдэш тодорсон юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны ажлаа үнэлүүлж, хоёр ч “Алтан сарнай”-н эзэн тодорлоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүнээр тодорч, “Алтан сарнай”-н эзэн боллоо. Тэрбээр нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд 2016 оны сонгуульд багаа удирдан, ялалт байгуулсан. Сүүлийн жилүүдэд МАН-д хийгдээгүй боловсон хүчний шинэчлэлийг хийж, салбар бүрийн шилдэг залуусыг нэр дэвшүүлсэн гэдгийг энэ үеэр онцолсон байна. Ирэх 4 жилд нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулахын төлөө ажиллана гэдгээ тэрбээр шагнал гардах үеэрээ хэлжээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч “Оюуны Ундраа” группын ерөнхий захирал С.Амарсайхан Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүнээр тодорч, “Алтан сарнай”-н эзэн боллоо. Тэрбээр 1998-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойш “Оюуны Ундраа” группын ерөнхий захирлаар ажилласан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр дахин сонгогдон ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БИДНИЙ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Утас : 32-58-26
Факс : (976-11) 32-58-26
Вэб : citycouncil.mn

ХАНДАЛТЫН ТОО

Өнөөдөр : 2071
Энэ долоо хоног : 2071
Энэ сар : 33147