Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай

2016 -оны 7 -р сарын 29

69

2016 оны 07 сарын 29 өдөр                                        Дугаар 04                                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн сонгуулийн хороо

 байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Сонгуулийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Нийслэлийн сонгуулийн хороонд үүрэг болгосугай.  

 

 

                                       ДАРГА                                 Ц.САНДУЙ

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын    29-ны өдрийн 04 дугаар тогтоолын хавсралт

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Д/д

Эцэг, эхийн нэр

Нас, хүйс

Эрхэлж буй ажил, албан тушаал

Мэргэжил, боловсрол

Сонгуулийн хороонд эрхлэх ажил

1.

Үнэнчийн

 Ганболд

49,

эр

НЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

Эрх зүйч,

Дээд

Дарга

 

 

2.

Түмэндэмбэрэлийн

Батдорж

47,

эр

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга

Эрх зүйч,

дээд

Нарийн бичгийн дарга

3.

Сүрэнгийн

 Гаваа

54,

эм

Нийслэлийн Архивын газрын дарга

Түүхч,

Дээд

Гишүүн

 

 

4.

Бадамын

Мөнхцэцэг

 

54,

эм

Нийслэлийн Хөдөлмөрийн  газрын орлогч дарга

Багш,

Дээд

Гишүүн

5.

Цэдэндамбын

Отгонбагана

47,

эр

Нийслэлийн боловсролын газрын дарга

Багш,

Дээд

Гишүүн

6.

Жамсранжавын

Жамбалдорж

 

58,

эр

Нийслэлийн

Дотоод аудитын албаны Гүйцэтгэлийн Аудитын хэлтсийн дарга

Нягтлан бодогч, Улс төр судлаач,

 

Дээд

Гишүүн

7.

Дэмбэрэлийн Баялагцэнгэл

36,

эм

НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн

Эрх зүйч,

Дээд

Гишүүн

8.

Бавуугийн Норжинлхам

38,

эм

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

Санхүүч

Эдийн засагч,

Дээд

Гишүүн

 

9.

Батцэдэвийн

Октябрь

30,

эр

НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн

Аялал жуулчлалын менежер,

Дээд

Гишүүн

 

ХАВСРАЛТ: