“СИТИ ТУР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2018 -оны 4 -р сарын 11

122

image

Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  “Сити Тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга С.Батсүх танилцууллаа. Энэ төсөл нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүд хотын өнөөгийн хөгжилтэй танилцуулах зорилготой юм.

     Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. Төслийн хүрээнд хот, хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм.
Гадаад, дотоодын жуулчмид төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж. Төслийг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөж байна. “Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулахаар болжээ. 

Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аялалын бүтээгдэхүүн шинэлэг үйлчилгээг бий болгох, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түүх соёл, аялал жуулчлалын үзмэрүүд, хотын өнөөгийн хөгжлийг танилцуулах зорилгоор “Сити тур” төслийг  хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниудыг уг төсөлд татан оролцуулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох хөтөлбөрийг боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах, хэрэгжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны дарга Б.Батбямбад даалгав.

 ЗАРИМ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАЛАА

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг хаалттай хэлэлцэв. Холбогдох хууль, хүчний байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа зарим шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн нэг жилээр сунгалаа.

НИТХ-ын ХМОНХТ

ХАВСРАЛТ: