Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай

2016 -оны 8 -р сарын 31

72

2016 оны 08 сарын 31 өдөр                                             Дугаар 12                                               Улаанбаатар хот

 

 

  

 

 

Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах

тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 77 дугаар зүйлийн 77.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай” 439 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 126 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01/2539 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг хавсралтад заасны дагуу нийт 1 229 307 888 004.30 /нэг их наяд хоёр зуун хорин есөн тэрбум гурван зуун долоон сая найман зуун наян найман мянга дөрвөн төгрөг 30 мөнгө/ төгрөгөөр баталгаажуулсугай. 

 

2.Улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжийн хөрөнгөөр шинээр бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэх, тооллогоор илэрсэн зөрчил дутагдал, маргаантай асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн тооллогын комиссын цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх санал, дүгнэлтийн дагуу тодорхой ажлыг зохион байгуулж, дүнг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2016 оны 4 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/ -д үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                                 Ц.САНДУЙ

ХАВСРАЛТ: