Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай

2016 -оны 8 -р сарын 31

240

2016 оны 08 сарын 31 өдөр                                                Дугаар 14                                            Улаанбаатар хот

 

 

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот

үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны  01/2867   дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, “Хот тохижилтын газар”, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”, “Геодези, усны барилга байгууламжийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн байгуулсугай.

 

2.Өөрчлөн байгуулагдсан “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дүрмийг 1 дүгээр, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрмийг 2 дугаар, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрмийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгах нь:

3.1.Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эд хөрөнгийг “Хот тохижилтын газар”, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”, “Геодези, усны барилга байгууламжийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад балансаас балансад шилжүүлэх;

3.2.Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож өөрчлөн байгуулах ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах;

3.3.Өөрчлөн байгуулагдсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах.

 

  1. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

ДАРГА                                        Ц.САНДУЙ

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын   31-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.“Хот тохижилтын газар” /цаашид “Газар” гэх/ нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлыг технологийн дагуу хөрсөөр дарж булах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлт, нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, хөшөө дурсгалын цогцолбор газрын засвар, арчлалт, эзэнгүй нохой муурны устгалыг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн.

            1.2.Газар нь “Монгол Улсын Үндсэн хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай”, “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай”, “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Хог хаягдлын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Зөрчлийн тухай”,“Хөдөлмөрийн тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал, албан даалгавар болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

            1.3.Газрын үндсэн зорилго нь дүрмийн 1.1-д заасан үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, норм стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх замаар Улаанбаатар хотын хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

            1.4.Газар нь тогтоосон журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, банкинд харилцах данстай байна.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1.Байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөх үүрэг бүхий Удирдах зөвлөлтэй байна.

2.2.“Удирдах зөвлөл”-ийн гишүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр томилж, чөлөөлнө.

2.3.“Удирдах зөвлөл” нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ажиллах журам”-д заасны дагуу ажиллана.   

2.4.Газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих үүргийг газрын дарга хэрэгжүүлнэ.  

2.5.Газрын даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй зөвшилцөж томилж, чөлөөлнө.

2.6.Газрын дарга нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

2.7.Газар нь үйл ажиллагаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатарын хотын Ерөнхий менежер, Удирдах зөвлөлийн удирдлага дор явуулж, ажлаа тайлагнана.

2.8.Газрын дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.

2.9.Газрын хариуцан ажиллах гудамж, зам талбайн хуваарийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батална.

2.10.Газрын дарга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай үр дүнгийн болон Контракт гэрээг тус тус байгуулж биелэлтийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн саналыг үндэслэн дүгнэнэ.

2.11.Газрын дарга  нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

            2.12.Газрын даргын эзгүйд түүний эрх үүргийг орлогч дарга гүйцэтгэнэ. Орлон гүйцэтгэгчийг газрын даргын тушаалаар томилно.

2.13.Газрын дарга  нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

                        2.13.1.холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, үйлдвэрийн газрын стратегийн зорилт, бизнес төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;

                        2.13.2.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж буй үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;

                        2.13.3.газрын эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан ажиллах;

                        2.13.4.удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх;

                        2.13.5.газрын шинээр худалдан авах болон акталж, устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны асуудал эрхэлсэн газарт уламжилж шийдвэрлүүлэх;

                        2.13.6.хууль тогтоомж болон гэрээгээр олгосон бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх

Гурав. Газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • .Газар нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.

 

  • .Хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр дараах ажил үйлчилгээг гүйцэтгэнэ.
    • .нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, архитектурын жижиг байгууламж, хайс хашлага, гэрлэн чимэглэл, реклам мэдээллийн байгууламж, уран баримал, хөшөө дурсгалыг шинээр барьж байгуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэлжүүлэх, ашиглах, арчлан хамгаалах, сэргээн засварлах;
    • .нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийг арчлах, хамгаалах, нөхөн сэргээх, шинээр цэцэрлэгжүүлэх, бүртгэлжүүлэх;

 

  • .хөл газрын ургамлыг устгах, ургамлын өвчин, хортон шавжтай тэмцэх, ногоон байгууламжийн хөрсийг ариутгах, мод сөөгний ургалтыг сайжруулах;

 

  • .мод үржүүлгийн газар, цэцгийн аж ахуйг эрхлэх;

 

  • .хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр дүүрэг болон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэх;
  • .нийслэлийн өмчид бүртгэлтэй нийтийн бие засах газрын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах,

 

  • .Хог хаягдлын чиглэлээр дараах ажил үйлчилгээг гүйцэтгэнэ.

 

  • .нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг угаах, цэвэрлэх, хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх,

 

  • .авто зам болон явган хүний замын цас, мөс, халтиргаа гулгааг арилгах;
  • .төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагааг эрхлэх ба хог хаягдлыг хөрсөөр дарж булах, ариутгах, халдваргүйжүүлэх;

 

  • .хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах;

 

  • .Эзэнгүй муур, нохойг устгах үйл ажиллагааг зохион байгуулна.

 

  • .Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулан баталгаажуулж, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед шаардлагатай багаж хэрэгсэл, түүхий эд материал, машин техник, ажиллах хүчний бэлэн байдлыг хангаж ажиллана.

 

  • .Төсвийн болон өөрийн хөрөнгөөр худалдан авсан түүхий эд материал, бараа, бүтээгдэхүүн бодис, давс, хот тохижилтын зориулалт бүхий эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хадгалж хамгаалах, бүртгэлжүүлнэ.

 

  • .Машин механизм, техник тоног төхөөрөмжийн материаллаг баазыг өргөтгөх, хүчин чадлыг бүрэн ашиглах, тусгай зориулалтын шинэ техник, технологийг нэвтрүүлж ажиллана.

 

  • .Хот тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллаж сургалт зохион байгуулах, хотын соёлыг сурталчлах

 

  • .Хот тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлийн мэдээллийн нэгдсэн санг өргөжүүлж, тогтмол баяжуулна.

 

  • .Өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санаачлах, Ерөнхий менежерээр уламжлуулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлж тайлагнана.

 

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үйлчилгээний үнэ тарифыг мөрдөж ажиллана.

 

  • Ашиглалт, засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажилд шаардагдах түүхий эд материал, тоног төхөөрөмжийг гадаад, дотоодын зах зээлээс нийлүүлэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

 

            Дөрөв. Газрын санхүү, бүртгэл, тайлан

            4.1.Газар нь санхүүгийн тайланг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хуулийн хугацаанд гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

4.2.Газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, нягтлан бодогч нар хариуцна.

            4.3.Газрын орлого нь дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

                        4.3.1.нийслэлийн төсвийн санхүүжилт

                        4.3.2 орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө

                        4.3.3.ажил, үйлчилгээнээс олсон орлого

                        4.3.4.байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олсон үйлчилгээний орлого

                        4.3.5.хандивлагч орнуудын зээл, тусламж болон төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж

                        4.3.6.хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр

            4.4.Санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана:

                        4.4.1.баланс

                        4.4.2.үйл ажиллагааны үр дүнгийн тайлан

                        4.4.3.мөнгөн гүйлгээний тайлан

                        4.4.4.өмчийн өөрчлөлтийн тайлан

                        4.4.5.цалин, шагнал урамшуулал

                        4.4.6.нэмэлт тайлбар

                        4.4.7.санхүүгийн тайлангийн тодруулга

                        4.4.8.бусад

            4.5.Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу хариуцсан чиглэлийн хүрээнд тухайн жилд хийгдэх ажлын жагсаалтыг байгууллагын үр дүнгийн гэрээнд жил бүр тусгаж өгнө.

4.6. Газрын санхүүгийн тайлангийн жил нь тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

4.7. Газрын Ерөнхий нягтлан бодогч нь мэргэжлээрээ таваас дээш жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч байна.

Тав. Газрын эд хөрөнгийн эрх

 

            5.1.Газар нь эд хөрөнгийн талаар дараах эрх, үүрэгтэй байна:

                        5.1.1.эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;

                        5.1.2.эд хөрөнгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс контракт гэрээгээр олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах;

5.1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16.1.3-т заасны дагуу үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;

Зургаа. Газрын бичиг баримтыг хадгалах

 

            6.1.Газар нь дараах бичиг баримтыг хадгална:

                        6.1.1.газрын дүрэм, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, холбогдох газруудын шийдвэр, тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримт бичиг;

                        6.1.2.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, аудитын дүгнэлт, зөвлөмж;

                        6.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

                        6.1.4.үйлдвэрлэл, технологи, норм норматив, түүнтэй холбогдох дүрэм, журам, заавар;

                        6.1.5.тушаал шийдвэр, хурлын тэмдэглэл;

                        6.1.6.тухайн байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуух баримт бичиг, тусгай төрлийн баримт бичиг;

            Долоо. Газрыг татан буулгах, өөрчлөн байгуулах

            7.1.Газрыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэнэ.

            Найм. Хариуцлага

            8.1.Газрын дарга нь Монгол Улсын хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, шийдвэрийг биелүүлээгүй, энэхүү дүрмээр болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, буруу шийдвэр гаргасан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

            Ес. Бусад

            9.1.Дүрэмд тусгаснаас бусад асуудлыг хууль тогтоомж, гэрээгээр зохицуулна.

9.2.Газрын дүрэм нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын    31-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

 

“УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР”

ОНӨААТҮГ-ЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” /цаашид “Газар” гэх/ нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн.

            1.2.Газар нь “Монгол Улсын Үндсэн хууль”, “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай”, “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Авто замын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай”, “Зөрчлийн тухай”,“Хөдөлмөрийн тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

            1.3.Газрын үндсэн зорилго нь 1.1-д заасан үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, норм стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх замаар Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, авто замын сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ. 

            1.4.Газар нь тогтоосон журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, банкинд харилцах данстай байна.

           Хоёр. Удирдлага зохион байгуулалт

2.1.Байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөх үүрэг бүхий Удирдах зөвлөлтэй байна.

2.2.Удирдах зөвлөлийн гишүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр томилж, чөлөөлнө.

2.3.Удирдах зөвлөл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ажиллах журам”-д заасны дагуу ажиллана.   

2.4.Газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих үүргийг газрын дарга хэрэгжүүлнэ.  

2.5.Газрын даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй зөвшилцөж томилж, чөлөөлнө.

2.6.Газрын дарга нь төрийн байгууллагын удирдах зөвлөл, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

2.7.Газар нь үйл ажиллагаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатарын хотын Ерөнхий менежер, удирдах зөвлөлийн удирдлага дор явуулж, ажлаа тайлагнана.

2.8.Газрын дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.

2.9.Газрын дарга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай үр дүнгийн болон контракт гэрээг байгуулж, биелэлтийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн саналыг үндэслэж дүгнэнэ.

2.10.Газрын дарга  нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

2.11.Газрын даргын эзгүйд түүний эрх үүргийг орлогч дарга гүйцэтгэнэ.

            2.12.Газрын дарга  нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

                        2.12.1.холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, үйлдвэрийн газрын стратегийн зорилт, бизнес төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;

                        2.12.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж буй үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;

                        2.12.2.газрын эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан ажиллах;

                        2.12.3.удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх;

                        2.12.4.газрын шинээр худалдан авах болон акталж, устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны асуудал эрхэлсэн газарт уламжилж шийдвэрлүүлэх;

                        2.12.5.хууль тогтоомж болон гэрээгээр олгосон бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх.

Гурав. Газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл

            3.1.Авто зам, замын байгууламжийг барих, засвар, арчлалт хамгаалалтыг хариуцах;

3.2.Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцах;

3.3.Асфальт бетон болон бетон бүтээц үйлдвэрлэх;

3.4.Хайрга, дайрганы үйлдвэрлэл эрхлэх;

3.5.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах, хяналт тавих;

3.6.Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад санал, зөвлөмж тусгаж ажиллах;

3.7.Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулан баталгаажуулж, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед шаардлагатай багаж хэрэгсэл, түүхий эд материал, машин техник, ажиллах хүчний бэлэн байдлыг хангаж ажиллах;   

3.8.Төсвийн болон өөрийн хөрөнгөөр худалдан авсан түүхий эд материал, бараа, бүтээгдэхүүн, бодис, давс, эд хөрөнгө, машин механизм, тоног төхөөрөмжийг хадгалж хамгаалах, бүртгэлжүүлэх;

3.9.Машин механизм, техник тоног төхөөрөмжийн материаллаг баазыг өргөтгөх, хүчин чадлыг бүрэн ашиглах, тусгай зориулалтын шинэ техник, технологийг нэвтрүүлж ажиллах;

3.10.Авто зам, замын байгууламжийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах;

3.11.Авто зам, замын байгууламжийн мэдээллийн нэгдсэн санг өргөжүүлж, тогтмол баяжуулах;

3.12.Өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санаачлах, Ерөнхий менежерээр уламжлуулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлж тайлагнах;

3.13.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үйлчилгээний үнэ тарифыг мөрдөж ажиллах;

3.14.Ашиглалт, засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажилд шаардагдах түүхий эд материал, тоног төхөөрөмжийг гадаад, дотоодын зах зээлээс нийлүүлэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх;

Дөрөв. Газрын санхүү, бүртгэл, тайлан

            4.1.Газар нь санхүүгийн тайланг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хуулийн хугацаанд гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

4.2.Газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, нягтлан бодогч нар хариуцна.

            4.3.Газрын орлого нь дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

                        4.3.1.нийслэлийн төсвийн санхүүжилт;

                        4.3.2.орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө;

                        4.3.3.ажил, үйлчилгээнээс олсон орлого;

                        4.3.4.байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олсон үйлчилгээний орлого;

                        4.3.5.хандивлагч орнуудын зээл, тусламж болон төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж;

                        4.3.6.хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр;

            4.4.Санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана:

                        4.4.1.баланс;

                        4.4.2.үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

                        4.4.3.мөнгөн гүйлгээний тайлан;

                        4.4.4.өмчийн өөрчлөлтийн тайлан;

                        4.4.5.цалин, шагнал урамшуулал;

                        4.4.6.нэмэлт тайлбар;

                        4.4.7.санхүүгийн тайлангийн тодруулга;

                        4.4.8.бусад;

4.5. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу хариуцсан чиглэлийн хүрээнд тухайн жилд хийгдэх ажлын жагсаалтыг байгууллагын үр дүнгийн гэрээнд жил бүр тусгаж өгнө.

4.6. Газрын санхүүгийн тайлангийн жил нь тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

4.7. Газрын Ерөнхий нягтлан бодогч нь мэргэжлээрээ таваас дээш жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч байна.

Тав. Газрын эд хөрөнгийн эрх

 

            5.1.Газар нь эд хөрөнгийн талаар дараах эрх, үүрэгтэй байна:

                        5.1.1.эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;

                        5.1.2.эд хөрөнгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс контракт гэрээгээр олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах;

                        5.1.2.эд хөрөнгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс контракт гэрээгээр олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах;

5.1.3. төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16.1.3-т заасны дагуу үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;

Зургаа. Газрын бичиг баримтыг хадгалах

            6.1.Газар нь дараах бичиг баримтыг хадгална:

                        6.1.1.газрын дүрэм, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, холбогдох газруудын шийдвэр, тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримт бичиг;

                        6.1.2.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, аудитын дүгнэлт, зөвлөмж;

                        6.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

                        6.1.4.үйлдвэрлэл, технологи, норм норматив, түүнтэй холбогдох дүрэм, журам, заавар;

                        6.1.5.тушаал шийдвэр, хурлын тэмдэглэл;

                        6.1.6.тухайн байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуух баримт бичиг, тусгай төрлийн баримт бичиг;

            Долоо. Газрыг татан буулгах, өөрчлөн байгуулах

            7.1.Газрыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэнэ.

            Найм. Хариуцлага

            8.1.Газрын дарга  нь Монгол Улсын хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, шийдвэрийг биелүүлээгүй, энэхүү дүрмээр болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, буруу шийдвэр гаргасан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

            Ес. Бусад

            9.1.Дүрэмд тусгаснаас бусад асуудлыг хууль, тогтоомж, гэрээгээр зохицуулна.

9.2.Газрын дүрэм нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын   31-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

 

 

“ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР”

ОНӨААТҮГ-ЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  • “Геодези, Усны барилга байгууламжийн газар” /цаашид “Газар” гэх/ нь Улаанбаатар хотыг үер, хур тунадасны болон хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт, өрөмдмөл худаг гаргах, хөрсний болон гадаргын усыг ахуйн зориулалтаар ашиглах үйл ажиллагааг зохион байгуулах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн.

 

  • Газар нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Гамшгаас хамгаалах тухай, Хот байгуулалтын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал, албан даалгавар болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

 

  • Газрын үндсэн зорилго нь дүрмийн 1.1-д заасан үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, норм стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх замаар Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

 

  • Газар нь тогтоосон журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, банкинд харилцах данстай байна.

Хоёр. Удирдлага зохион байгуулалт

2.1.Байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөх үүрэг бүхий Удирдах зөвлөлтэй байна.

2.2.Удирдах зөвлөлийн гишүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр томилж, чөлөөлнө.

2.3.Удирдах зөвлөл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ажиллах журам”-д заасны дагуу ажиллана.   

2.4.Газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих үүргийг газрын дарга хэрэгжүүлнэ.  

2.5.Газрын даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй зөвшилцөж томилж, чөлөөлнө.

2.6.Газрын дарга нь төрийн байгууллагын удирдах зөвлөл, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

2.7.Газар нь үйл ажиллагаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатарын хотын Ерөнхий менежер, Удирдах зөвлөлийн удирдлага дор явуулж, ажлаа тайлагнана.

2.8.Газрын дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.

2.9.Газрын хариуцан ажиллах гудамж, зам талбайн хуваарийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батална.

2.10.Газрын дарга  нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай үр дүнгийн болон контракт гэрээг байгуулж биелэлтийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн саналыг үндэслэж дүгнэнэ.

2.11.Газрын дарга  нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

2.12.Газрын даргын эзгүйд түүний эрх үүргийг орлогч дарга гүйцэтгэнэ.

2.13.Газрын дарга  нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

                        2.13.1.холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, үйлдвэрийн газрын стратегийн зорилт, бизнес төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;

                        2.13.2.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж буй үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;

                        2.13.3.газрын эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан ажиллах;

                        2.13.4.удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх;

                        2.13.5.газрын шинээр худалдан авах болон акталж, устгах, худалдах, шилжүүлэх, үндсэн хөрөнгийн асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны асуудал эрхэлсэн газарт уламжилж шийдвэрлүүлэх;

                        2.13.6.хууль тогтоомж болон гэрээгээр олгосон бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх;

Гурав. Газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Газар нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.

 

  • Инженерийн бэлтгэл арга хэмжээ, өндөржилт төлөвлөлтийн чиглэлээр дараах ажил үйлчилгээг гүйцэтгэнэ.

 

  • нийслэлийн үерийн хамгаалалтын далан, суваг, түүний барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөв цөөрөм, усан сан төлөвлөх, нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад санал, зөвлөмж тусгах, техникийн нөхцөл олгох;

 

  • барилга байгууламж, гудамж зам талбайн өндөржилт, геодезийн сүлжээг мөрдүүлэх, хяналт тавих;

 

  • .Үерийн хамгаалалтын далан, суваг, түүний барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний чиглэлээр дараах ажил үйлчилгээг гүйцэтгэнэ.

 

  • нийслэлийн үерийн хамгаалалтын далан, суваг, түүний барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөв цөөрөм, усан сан шинээр барьж байгуулах, бүртгэлжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, арчлан хамгаалах, сэргээн засварлах;

 

  • байгалийн гол, горхи, булаг шандыг тохижуулах, урсац тохируулгатай болгох;

 

  • авто замын борооны болон хөрсний ус татан зайлуулах өргөлтийн насос станцын ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангаж ажиллах;

 

  • хөрсний болон гадаргын усыг ашиглан хиймэл нуур, цөөрөм, амралт зугаалгын цогцолбор байгуулах, үйлдвэрлэл, аж ахуйн хэрэгцээнд ашиглах, цэвэршүүлэх ажлыг зохион байгуулах;

 

  • .Инженерийн бэлтгэл арга хэмжээний хамгаалалтын зурвас, Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажил үйлчилгээг гүйцэтгэнэ.

 

  • нийслэлийн үерийн хамгаалалтын далан, суваг, түүний барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст дэглэм сахиулах, шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд албадан шаардлага тавих, нөхөн сэргээх засварлуулж ажиллах;

 

  • уруйн үер, гадаргын үер, газрын доорх буюу хөрсний усны үерийн үед ажиллах Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулан батлуулж, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед шаардлагатай багаж хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн техник, ажиллах хүчний бэлэн байдлыг хангаж ажиллах;

 

  • үерийн эрсдэлтэй бүсэд байрлах нэгж талбарыг чөлөөлөх ажлын хүрээнд жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал хүргүүлж тусгуулж ажиллах;

 

  • .Төсвийн болон өөрийн хөрөнгөөр худалдан авсан түүхий эд материал, бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хадгалж хамгаалах, бүртгэлжүүлнэ.

 

  • .Машин механизм, техник тоног төхөөрөмжийн материаллаг баазыг сайжруулах, өргөтгөх, хүчин чадлыг бүрэн ашиглах, тусгай зориулалтын шинэ техник, технологийг нэвтрүүлж ажиллана.
  • .Үер усны гамшиг, аюул эрсдэлийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллаж сургалт зохион байгуулна.

 

  • .Өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санаачлах, Ерөнхий менежерээр уламжлуулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлж тайлагнана.

 

  • .Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үйлчилгээний үнэ тарифыг мөрдөж ажиллана.

 

  • .Ашиглалт, засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажилд шаардагдах түүхий эд материал, тоног төхөөрөмжийг гадаад, дотоодын зах зээлээс нийлүүлэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

 

Дөрөв. Газрын санхүү, бүртгэл, тайлан

            4.1.Газар нь санхүүгийн тайланг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хуулийн хугацаанд гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

4.2.Газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, нягтлан бодогч нар хариуцна.

            4.3.Газрын орлого нь дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

                        4.3.1.нийслэлийн төсвийн санхүүжилт;

                        4.3.2 орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө;

                        4.3.3.ажил, үйлчилгээнээс олсон орлого;

                        4.3.4.байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олсон үйлчилгээний орлого;

                        4.3.5.хандивлагч орнуудын зээл, тусламж болон төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж;

                        4.3.5.хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр;

            4.4.Санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана:

                        4.4.1. баланс;

                        4.4.2.үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

                        4.4.3.мөнгөн гүйлгээний тайлан;

                        4.4.4.өмчийн өөрчлөлтийн тайлан;

                        4.4.5.цалин, шагнал урамшуулал;

                        4.4.6.нэмэлт тайлбар;

                        4.4.7.санхүүгийн тайлангийн тодруулга;

                        4.4.8.бусад;

4.5.Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу хариуцсан чиглэлийн хүрээнд тухайн жилд хийгдэх ажлын жагсаалтыг байгууллагын үр дүнгийн гэрээнд жил бүр тусгаж өгнө.

4.6. Газрын санхүүгийн тайлангийн жил нь тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

4.7. Газрын Ерөнхий нягтлан бодогч нь мэргэжлээрээ таваас дээш жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч байна.

Тав. Газрын эд хөрөнгийн эрх

 

            5.1.Газар нь эд хөрөнгийн талаар дараах эрх, үүрэгтэй байна:

                        5.1.1.эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;

                        5.1.2.эд хөрөнгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс контракт гэрээгээр олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах;

                        5.1.2.эд хөрөнгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс контракт гэрээгээр олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах;

5.1.3. төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16.1.3-т заасны дагуу үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;

Зургаа. Газрын бичиг баримтыг хадгалах

            6.1.Газар нь дараах бичиг баримтыг хадгална:

                        6.1.1.газрын дүрэм, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, холбогдох газруудын шийдвэр, тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримт бичиг;

                        6.1.2.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, аудитын дүгнэлт, зөвлөмж;

                        6.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

                        6.1.4.үйлдвэрлэл, технологи, норм норматив, түүнтэй холбогдох дүрэм, журам, заавар;

                        6.1.5.тушаал шийдвэр, хурлын тэмдэглэл;

                        6.1.6.тухайн байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуух баримт бичиг, тусгай төрлийн баримт бичиг;

            Долоо. Газрыг татан буулгах, өөрчлөн байгуулах

            7.1.Газрыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэнэ.

            Найм. Хариуцлага

            8.1.Газрын дарга  нь Монгол Улсын хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, шийдвэрийг биелүүлээгүй, энэхүү дүрмээр болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, буруу шийдвэр гаргасан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

            Ес. Бусад

            9.1.Дүрэмд тусгаснаас бусад асуудлыг хууль, тогтоомж, гэрээгээр зохицуулна.

9.2.Газрын дүрэм нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бол

ХАВСРАЛТ: