“Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах тухай

2016 -оны 8 -р сарын 31

176

2016 оны 08 сарын 31 өдөр                                            Дугаар 15                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Улаанбаатар хотын Захирагчийн

гэр хороолол дахь ажлын алба” нийслэлийн

төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

 

1.”Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн доорх 10 газрыг татан буулгасугай.

 

-Улаанбаатар хотын Захирагчийн Баянхошуу дахь Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Туул, Био, Өлзийт дэх Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Яармаг, Нисэх дэх Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Дэнжийн-1000, Хайлааст, Чингэлтэй дэх Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дэх Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Шар хад, Амгалан, Улиастай дахь Ажлын алба

-Улаанбаатар хотын Захирагчийн Зурагт, Гандан, Дэвшил дэх Ажлын алба

 

2.Татан буугдаж буй хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгөд бүртгэлтэй хавсралтад дурдагдсан нийт 110,877,119 төгрөгийн хөрөнгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлсүгэй.

 

3.Татан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

  

 

ДАРГА                                       Ц.САНДУЙ

 

ХАВСРАЛТ: