logo

“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай


2016 -оны 8 -р сарын 31

48

2016 оны 08 сарын 31 өдөр                                           Дугаар 16                                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”

орон нутгийн  өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн

газрыг татан буулгах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4, 77.3 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолын 6 дугаар заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01/2881 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.”Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

 

2.Татан буугдаж буй хуулийн этгээдийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг эх үүсвэрийн хамт Гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсүгэй.

 

3.Тогтоолын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

 

ДАРГА                                                     Ц. САНДУЙ

БИДНИЙ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Утас : 32-58-26
Факс : (976-11) 32-58-26
Вэб : citycouncil.mn

ХАНДАЛТЫН ТОО

Өнөөдөр : 48
Энэ долоо хоног : 48
Энэ сар : 48