logo

Эрдэмтдийн зөвлөлийг байгуулж ажиллах тухай


2016 -оны 9 -р сарын 16

70

2016 оны 09 сарын 16 өдөр                                             Дугаар 20                                           Улаанбаатар хот

 

  

 

 

Эрдэмтдийн зөвлөлийг байгуулж

ажиллах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий шинжлэх ухааны үндсэн салбаруудын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Эрдэмтдийн зөвлөлийг байгуулж ажиллуулсугай.

 

            2.Эрдэмтдийн зөвлөлийн ажиллах журмыг батлуулан, үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Буяндэлгэрт даалгасугай.

 

   

 

 

ДАРГА                                                           Ц.САНДУЙ

БИДНИЙ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Утас : 32-58-26
Факс : (976-11) 32-58-26
Вэб : citycouncil.mn

ХАНДАЛТЫН ТОО

Өнөөдөр : 32
Энэ долоо хоног : 32
Энэ сар : 32