Зөвлөх зөвлөлийг байгуулж ажиллах тухай

2016 -оны 9 -р сарын 16

147

2016 оны 09 сарын 16 өдөр                                           Дугаар 21                                              Улаанбаатар хот

 

 

  

 

Зөвлөх зөвлөлийг байгуулж ажиллах

тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 22 дугаар зүйлийн 22.1.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн дарга нарын бүрэлдэхүүнтэй орон тооны бус Зөвлөх зөвлөлийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэд байгуулж ажиллуулсугай.

 

            2.Зөвлөх зөвлөлийн ажиллах журмыг нэгдүгээр хавсралтаар, бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            3.Зөвлөх зөвлөлийн нарийн бичгийн даргаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 12 жил ажилласан Г.Маналжавыг томилсугай.

 

            4.Зөвлөх зөвлөлийн үйл ажиллагааг батлагдсан журмын дагуу зохион байгуулж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Буяндэлгэрт даалгасугай.

 

 

 

 

 

ДАРГА                                                           Ц.САНДУЙ

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын    26-ны өдрийн 21 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

  1.Нийтлэг үндэслэл

 

   1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон бусад эрх зүйн бичиг баримтуудыг хэрэгжүүлэх, санал боловсруулах асуудлаар зөвлөгөө өгнө.

 

   1.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан арга туршлага, зөвлөмж чиглэлийг Хурлын байгууллагын үйл ажиллагаанд тусган авч хэрэгжүүлнэ.

 

   1.3.Хурал, Засаг даргын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэгч болон харъяа газартай холбогдож гарсан шийдвэрээ сурталчлах, биелэлт, үр дүнд хяналт тавих дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

   2.Зөвлөх зөвлөлийн зохион байгуулалт

 

   2.1.Зөвлөх зөвлөл нь сар бүрийн эхний 7 хоногт Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын зөвлөмж, чиглэлээр хуралдана.

 

   2.2.Зөвлөх зөвлөлийн гишүүд нь ажлын үнэмлэх, ажлын өрөөтэй байна.

                                                                                                                   

   2.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаан, Тэргүүлэгчдийн хурлаас гаргах бодлогын шинжтэй дүрэм журам, шийдвэрийн төслөөр болон төр, нийгмийн амьдралын чухал асуудлаар хэлэлцүүлэг хийх, иргэд олон нийтийн санал, бодлыг тусгуулахад дэмжлэг үзүүлнэ.

 

   2.4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороо, Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд зөвлөгөө чиглэл өгөх, шаардлагатай зарим асуудлаар амаар буюу бичгээр санал өгнө.

 

    2.5 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд зөвлөмж өгөх,

Хурлын даргад Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг  мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулахад  зөвлөмж дэмжлэг үзүүлэх

 

   3.Зөвлөлийн гишүүдийн урамшуулал

 

   3.1.Зөвлөх зөвлөлийн гишүүдэд ажилласан хугацааны урамшууллыг гэрээний үндсэн дээр зохицуулж болно.

 

                                                 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын    16-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

 

  

Зөвлөх зөвлөлийн бүрэлдэхүүн

 

1.    Ж.Ядамсүрэн

НИТХ-ын дарга /1992-1996/

2.    Ц.Баасанжав

НИТХ-ын дарга /1996-2000/

3.    Т.Билэгт

НИТХ-ын дарга /2000-2004, 2008-2012/

4.    Н.Болормаа

НИТХ-ын дарга /2004-2007/

5.    Г.Мөнхбаяр

НИТХ-ын дарга /2007-2008/

6.    Д.Баттулга

НИТХ-ын дарга /2012-2016/

 

Зөвлөх зөвлөлийн нарийн бичгийн дарга

Г.Маналжав                                                 Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга                       

/1992-2004/

ХАВСРАЛТ: