НИТХ-ын дарга С.Амарсайхан: Агаарын болон хөрсний бохирдолыг бууруулахад анхаарч ажиллана

2017 -оны 10 -р сарын 31

139

image

НИТХ-ын 12 дугаар хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдааныг нээхээс өмнө НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийгмийн анхаарал татсан чухал асуудлуудыг 2018  онд үндсэн чиглэлд тусгаж ажиллах, яаралтай хэрэгжүүлж, эхлүүлэх чиглэлийг НЗДТГ, харъяа хэлтэс газарт өглөө.

Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр тусгасан байна. Төлөвлөж буй ажлыг хэрэгжүүлэх гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр, боловсон хүчний нөөц бидэнд бий. Тиймээс бид ажилтан алба тушаалтан нэг бүрээс ажлын хариуцлага биелэлт, эцсийн үр дүнг шаардаж, Төрийн албаны бүтэц, ажиллах хүчийг хүнд суртлын бааз биш төр түмний хэргийг шийдвэрлэх гарц, ажлын гүйцэтгэлийн чадавхи болгоход анхаарч ажиллана. Бид ирэх жилд хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх нийслэлийн төсвийн зарцуулалтыг оновчтой болгох замаар оршин суугчдад ээлтэй олон төсөл хөтөлбөрүүдийг харьцангуй бага зардлаар хэрэгжүүлэхийг гол чиг шугамаа болгон ажиллах ёстой" гэж НИТХ-ын дарга хэллээ.

Мөн тэрбээр, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг УИХ, Засгийн газар анхааралдаа авч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хотын асуудлыг  тусган хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ч УИХ-аар тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд бид туйлын санаачилгатай, хариуцлагатай хандах учиртай. Нийслэлийн эрх зүйн чадамж хэрхэн тодорхойлогдож, яаж хэрэгжихэээс иргэдийн амьдрал, хот тосгоны тогтвортой хөгжил, цаашлаад бусад аймаг орон нутаг төдийгүй эх орны ирээдүйн хөгжил хамаарна. Одоо мөрдөж буй хотын хотын ерөнхий төлөвлөгөө 2020 онд дуусна. Үүнтэй холбоотойгоор “Хотын ерөнхий төлөвлөгөөний концепцыг боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангах" ажилд 450 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. Энэ ажил Улаанбаатар хотын Ерөнхий архитектор дүгнэлт гаргаж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй. Хотын дунд, урт хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах бэлтгэл ажлыг хангахад нэг жил зарцуулах юм бол боловсруулах, хэрэгжүүлэхэд үлдсэн хоёр жилийн хугацаа хүрэлцэхгүй гэдгийг С.Амарсайхан дарга саналдаа дурьдав. Мөн нийслэийн харьяа байгууллагуудын удирдлагууд ил тод байдлыг бий болгох асуудал удаашралтай байгаа. Үүнтэй уялдан шийдвэр гаргах үйл явц удааширдаг.  Тиймээс нийслэлийн бүх шатны үйл ажиллгааг иргэд олон нийтэд ил  тод нээлттэй болгоход онцгой анхаарал хандуулах ёстой хэмээгээд Үндсэн чиглэлийн төсөлд тусгах хэд хэдэн санал хэллээ.

Тухайлбал, Хот  байгуулалт  дэд бүтцийн норм стандартаас эхлээд нийгмийн эрүүл мэнд, боловсрол нийтийн үйлчилгээ, хүнсний хэрэглээ, амьдрах орчин, гудамж талбай, иргэд оршин суугчдын аюулгүй байдал зэргийг хангахтай холбоотой хотын хөгжлийн цогц стандартыг шинээр боловсруулж бүх салбарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх, “Нийслэлийн ногоон хөгжлийн тусгай сан”-г байгуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх санал гаргав.

Түүнчлэн агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуухны хэрэглээг хязгаарлах журам боловсруулан хэрэгжүүлж нийслэл, дүүрэг, хороодын хэсгийн ахлагчдыг агаарын чанарыг ,хангах байгаль орчны байцаагчийн үүрэг давхар  гүйцэтгэх, нам даралтын зуухнуудыг 2018 онд багтаан төвийн шугамд холбох эсвэл бүрэн цахилгаан болгох, тоосго, төмрийн үйлдвэрүүдийг нийслэлийн нутаг дэсвгэрээс нүүлгэн шилжүүлэх, нийслэлийн хэмжээнд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийн тендер худалдан авах үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй дамжуулах санал гаргалаа. Ингэснээр олон нийтийн эрх ашиг, их хотын ирээдүйн хөгжлийн зорилт, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах хүсэл зорилгод бүрэн нийцнэ хэмээн үзэж байгаа аж.

ХАВСРАЛТ: