logo

Журам шинэчлэн батлах тухай


2016 -оны 9 -р сарын 16

64

2016 оны 09 сарын 16 өдөр                                       Дугаар 24                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

Журам шинэчлэн батлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12, 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн удирдлагын шагналын төрөл, түүнийг олгох журмыг нэгдүгээр хавсралтаар, нэр дэвшигчийн товч танилцуулгын загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс  эхлэн мөрдсүгэй.

 

            2.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /М.Буяндэлгэр/-д даалгасугай.

 

            3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн удирдлагын шагналын төрөл, түүнийг олгох журам” болон 2004 оны 12  дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн удирдлагын шагналын төрөл, түүнийг олгох журам”-уудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

ДАРГА                                                           Ц.САНДУЙ

БИДНИЙ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Утас : 32-58-26
Факс : (976-11) 32-58-26
Вэб : citycouncil.mn

ХАНДАЛТЫН ТОО

Өнөөдөр : 2070
Энэ долоо хоног : 2070
Энэ сар : 33146