Хөрөнгө бүртгэн авах тухай

2016 -оны 9 -р сарын 16

263

2016 оны 09 сарын 16 өдөр                                         Дугаар 25                                               Улаанбаатар хот

 

  

 

Хөрөнгө бүртгэн авах тухай

 

 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх заалт, 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар, 2014 оны “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон хавсралтад заасан нийт 24 900 062 148 /хорин дөрвөн тэрбум есөн зуун сая жаран хоёр мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус, дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж авсугай.
  2. Нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгийг данс бүртгэлдээ тусган, ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
  3. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д даалгасугай.
  4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /М.Буяндэлгэр/-нд даалгасугай.

 

 

 

                                   ДАРГА                                                        Ц.САНДУЙ

ХАВСРАЛТ: