logo

ХУРЛЫН ХОРООД


• ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, БАЙРШИЛ, СУУРЬШЛЫГ ЗОХИЦУУЛАХ ДЭД ХОРОО

• ОРОН СУУЦНЫ ХАНГАМЖИЙН ДЭД ХОРОО

• “УХААЛАГ УЛААНБААТАР” ДЭД ХОРОО

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

- Хот төлөвлөлт, шинэ хот, дагуул хот байгуулах асуудал

- Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал

- Барилга, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх асуудал

- Зам тээвэр, замын хөдөлгөөний түгжрэл, түүнийг сааруулах бодлого, замын бүтээн байгуулалт

- Түлш, эрчим хүч

- Газар зохион байгуулалт

- Ашигт малтмалын бодлого

- Тусгай хамгаалалттай газар, хот байгуулалтын уялдаа

ЧИГ ҮҮРЭГ:

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:

- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:

- “Хот төлөвлөлт, түүний байршил, суурьшлыг зохицуулах асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, шинэ хот байгуулах, дагуул хот, тосгоныг хөгжүүлэхэд улс, нийслэлийн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж ажиллах:

- “Хот байгуулалтын боловсрол”, “Хотын соёл”-ыг дээшлүүлэх хүрээнд сургалт сурталчилгаа зохион байгуулах:

- Шинэ хот, хотхон, дагуул хот, тосгонд ажиллаж, амьдрах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад татварын таатай орчин бүрдүүлэх асуудлыг боловсруулах:

- Орон сууцны бодлогын шинэчлэл хийж, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, зам тээвэр, газар зохион байгуулалтын чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх:

- “Аз жаргалтай хот”-ын хөгжлийг индексээр, нутгийн захиргааны байгууллагын ажлыг дэд индексээр, төрийн албан хаагчдыг шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг тогтолцоог бий болгож, хэрэгжилтэд нь хяналт тавих:

• ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО

• ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ДЭД ХОРОО

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

- Нийслэлийн эрх зүйн орчин бүрдүүлэлт, шинэтгэл

- Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал

- Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбогдох асуудал

- Нийслэлийн хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ

- Хууль тогтоомжийн хэрэгжилт

- Иргэдийн шилжилт хөдөлгөөн, бүртгэл

- Архивын үйл ажиллагаа

- Мэргэжлийн хяналт

- Нийслэлийн төр, захиргааныбайгууллагын үйл ажиллагаа

- Хороодын хилийн цэс

- Сүм, хийд, шашны байгууллага

- Төлөөлөгчийн бүрэн эрх, ёсзүй

- Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн хөгжил

- Нийслэлийн статистик

ЧИГ ҮҮРЭГ:

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хорооны эрхлэх асуудлын чиглэлээр хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:

- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:

- Хүний эрх, ёс зүйн асуудлыг эрхэмлэж, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх:

- Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль тогтоомж боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх ажлыг зохион байгуулах:

- “Улаанбаатар хотын дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулж, иргэдэд хүргэх ажлыг төлөөлөгчдийн оролцоотой хэрэгжүүлэх:

- Хотын дэг журмыг сахиулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх:

• ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭД ХОРОО

• ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД ХОРОО

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

- Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал

- Боловсрол

- Эрүүл мэнд

- Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ

- Биеийн тамир, спорт

- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дэд бүтэц, хөдөлмөр хамгаалал

- Хүнсний аюулгүй байдал

- Соёл, урлаг

- Нийслэлийн түүх, соёлын өвийн хамгаалалт

- Нийслэлийн аялал, жуулчлал

ЧИГ ҮҮРЭГ:

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:

- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:

- Нийслэлийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спорт, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг боловсруулан, төр захиргааны бодлогын түвшинд оруулах:

- Нийгмийн бүлгүүдийн хөгжлийн чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх:

• ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО

• ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭД ХОРОО

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

- Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал

- Нийслэлийн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт

- Төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого

- Нийслэлийн татвар, төлбөр, хураамж

- Аудит

- Гадаад орнуудын хотууд, олон улсын байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл

- Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл

- Нийслэлийн гадаад хамтын ажиллагаа

- Улаанбаатар бүсийн хөгжил

- Нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ

- Нийслэлийн өмчийн менежментийн хөгжил

- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, зээл тусламж

- Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах асуудал

- Бизнесийн орчинг сайжруулах арга хэмжээ

- Үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа

ЧИГ ҮҮРЭГ:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:

- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:

- Эдийн засаг, бизнесийн орчин дахь төрийн оролцоог бууруулж, татварын дарамтыг багасгах, өрсөлдөөнийг бий болгох замаар эдийн засгийг тэлж, жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх:

- Хотын томоохон бүтээн байгуулалтыг урт хугацааны үр өгөөжөөр нь эрэмбэлэн, санхүү, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх:

- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэл болон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, өрсөлдөөнт хөрөнгө оруулалтыг дэмжих:

• АГААР, ХӨРС, УСНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДЭД ХОРОО

• НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХОРОО

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

- Хамаарах салбар бүрт хотын менежментийн өөрчлөлтийн асуудал

- Хөрс, ой, амьтан, ургамал хамгаалал

- Байгаль орчны хяналт

- Агаарын бохирдол, хөрсний бохирдол

- Хорт бодис, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал

- Цагуур, орчны хяналт

- Усны бодлогын хэрэгжилт, хяналт, нөөц, усны бохирдол

- Тогтвортой хөгжил

- Хог хаягдал, дахин боловсруулалт

- Байгаль орчны судалгаа хөгжил

- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудал

ЧИГ ҮҮРЭГ:

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:

- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:

- Хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулах, худалдан авах цогц менежментийг бий болгох:

- Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот 2020” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг хариуцах:

- Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, усны урсацыг нэмэгдүүлэх, цэвэр усны хангамжийг сайжруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх:

- Хотын тохижилтод цагаар ажиллах журам, Хог ангилагч, хог цуглуулагчдыг бүртгэлжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг албажуулахад шаардлагатай журмыг боловсруулан батлуулах:

- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчин нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавих:

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

- Гэр хорооллын дэд бүтэц

- Гэр хороолын нийгмийн асуудал

- Гэр хороололд тохилог амины орон сууц барих иргэдийн санаачилга, хөдөлгөөнийг дэмжих ажил

ЧИГ ҮҮРЭГ:

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:

- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:

- Хот сууринг дахин хөгжүүлэх хуульд хотын гэр хорооллыг дахин хөгжүүлэх талаар тусгагдсан заалтыг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг хянах, үр дүнг тооцох:

- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар талбай сонгох, түүний байршил, хэмжээг тогтоох, дахин хөгжүүлэх төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгох талаар Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан саналыг хянах, НИТХ, тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах:

- Гэр хорооллыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт гаргах:

ЭРХЛЭХ АСУУДАЛ:

- Нийслэлийн төр захиргааны байгууллага болон хурлын төлөөлөгчдөд хандан гаргаж буй иргэд, оршин суугчдын санал, хүсэлт, өргөдөл, гомдол

- Иргэд, сонгогчидтой хийх уулзалт, хэлэлцүүлэг, цахим хурал, чуулганы хүрээнд иргэд, оршин суугчдын санал

ЧИГ ҮҮРЭГ:

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тухайн хороонд хамаарах хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах:

- Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах:

- Иргэд, оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэх:

- Өргөдөл гомдолд дурьдсан асуудлыг судлан үзэж, нийслэлийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн баримт бичигт тусгах, тэдний санал бодлыг нэгтгэн хурлын байгууллагын удирдлага болон төлөөлөгчдөд танилцуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах:

- Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэд, оршин суугчдын саналыг авах, батлах баримт бичигт саналыг тусгах асуудлыг хариуцах:

БИДНИЙ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Утас : 32-58-26
Факс : (976-11) 32-58-26
Вэб : citycouncil.mn

ХАНДАЛТЫН ТОО

Өнөөдөр : 264
Энэ долоо хоног : 2131
Энэ сар : 15648