Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай

Хурлын ажлын алба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг бүрэн хэрэгжүүлэх, Хурлын тэргүүлэгч, Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдэнд туслах үүргийг гүйцэтгэдэг юм. Хурлын ажлын алба нь Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга, Зохион байгуулалтын хэлтсийн дарга, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга, Иргэний оролцооны хэлтсийн дарга, хуулийн зөвлөх, зохион байгуулагч, гэрээт ажилтан гэсэн нийт 41 орон тоогоор ажиллаж байна.